Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 43:23 - Ариун Библи 2004

23 Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй, тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй, утлагаар ядраагаагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 43:23
19 Referans Kwoze  

Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу?


Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.


Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.


Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.


Дараа нь ЭЗЭН Мосед —Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.


ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.


Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.


Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун!


Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite