Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 43:16 - Ариун Библи 2004

16 Тэнгис дундуур зам, хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Тэнгис дундуур зам, Хүчит усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 43:16
21 Referans Kwoze  

Далай тэнгис, их гүний усыг хатаан, аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй.


Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.


Гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)


Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.


Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж, Их усыг ч овоо мэт зогсоосон.


Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Би тэнгисийн усанд хандан «Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан.


Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ.


Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар удирдсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite