15 Би бол ЭЗЭН, та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, та нарын Хаан”.
15 Би ЭЗЭН, Та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, танай Хаан.”
Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.
Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.
Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.
Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх.
Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна.
Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан.
Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.
Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?
Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм”.
Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.
Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.
Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.
Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм. Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.
Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.
Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой.
ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.
Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун. Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.
“Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.
Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн.