Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 42:19 - Ариун Библи 2004

19 Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Боолоос минь өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ? Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

Gade chapit la Kopi




Исаиа 42:19
26 Referans Kwoze  

Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.


Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.


“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ.


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн.


Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.


Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.


“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.


Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай, хэвтээд мөрөөдөгчид юм.


Тэр Өөрийн боолуудын үгийг баталж, элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ. Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн. Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.


“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!


Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.


Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.


Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.


Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг. Тэр Надтай энхийг тогтоог. Тэр Надтай энхийг тогтоог”.


Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.


Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite