Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 41:9 - Ариун Библи 2004

9 Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. «Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй.

Gade chapit la Kopi




Исаиа 41:9
23 Referans Kwoze  

Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.


Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.


Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.


“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!


Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.


Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.


Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг, Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Харин одоо Миний боол Иаков оо, Миний сонгосон Израиль аа, сонсогтун.


Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би мөн чамайг нэрээр чинь дуудсан. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамд хүндэт цол өгнө.


“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуудаг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,


Swiv nou:

Piblisite


Piblisite