Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 41:25 - Ариун Библи 2004

25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 41:25
15 Referans Kwoze  

Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Би тэднийг газрын тоос мэт бут цохин, гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Би Корешт хандан «Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв. Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно», мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


Би түүнийг үнэн зөвийн дотор босгон, бүх замыг нь тэгшилнэ. Тэр ямар ч хөлс, шагналгүйгээр Миний хотыг барьж, Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,


Тэгтэл ЭЗЭН надад —Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite