Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 4:1 - Ариун Библи 2004

1 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач” гэж хэлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, хувцсаа өмсөнө. Зөвхөн биднийг нэрээрээ дуудуулж, зэмлэлийг маань зайлуулаач” гэж хэлнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 4:1
15 Referans Kwoze  

Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд —Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд,


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.


Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.


Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв.


Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна.


Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан, нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна.


Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.


ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч “Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,


Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite