Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 39:3 - Ариун Библи 2004

3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос над дээр иржээ гэж хариулав.

Gade chapit la Kopi




Исаиа 39:3
15 Referans Kwoze  

ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.


Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж, —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.


Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.


Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн, —Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.


Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.


Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад —Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв. —


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?


Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.


Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. “Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Swiv nou:

Piblisite


Piblisite