Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 38:12 - Ариун Библи 2004

12 “Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 “Хоньчны майхан мэт Гэр орныг минь буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.

Gade chapit la Kopi




Исаиа 38:12
20 Referans Kwoze  

Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно. Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны жилүүд төгсөхгүй” гэдэг.


Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.


Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.


Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.


Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.


Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Би сандран байхдаа “Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв. Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.


Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.


Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.


Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!


Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм. Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.


Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ. Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite