Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 34:4 - Ариун Библи 2004

4 Тэнгэрийн бүх эрхэс устаж, тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.

Gade chapit la Kopi




Исаиа 34:4
20 Referans Kwoze  

Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.


Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!


“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов.


Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite