Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 34:13 - Ариун Библи 2004

13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж, цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор Сундуу бут, өргөст халгай ургаж, Цөөвөр чонын орогнох газар, Тэмээн хяруулын нутаг болно.

Gade chapit la Kopi




Исаиа 34:13
17 Referans Kwoze  

Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.


Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж, Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


“Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв.


Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Цөөвөр чононууд ч хүртэл хөхөө өгч, бэлтрэгүүдээ тэжээдэг. Миний ард түмний охин цөл дэх тэмээн хяруул мэт харгис болов.


Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite