Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 34:11 - Ариун Библи 2004

11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан Ууль, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.

Gade chapit la Kopi




Исаиа 34:11
14 Referans Kwoze  

Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв. Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөд Тэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм. Тэд хамтдаа сульдан доройтов.


Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Ниневегийн төвд хонин сүргүүд, төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.


Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Би хээр талын хотон шувуутай ижилссэн. Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.


Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.


ЭЗЭН надад —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.


тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,


Swiv nou:

Piblisite


Piblisite