Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 32:6 - Ариун Библи 2004

6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, бурхангүй явдлыг үйлддэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, Ундаасагчийг ундаар дутаахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, Жигшүүрт явдлыг үйлдэхээр Зүрх нь ёс бусыг зохиодог.

Gade chapit la Kopi




Исаиа 32:6
33 Referans Kwoze  

Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.


Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.


Миний ард түмнийг дарлаж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.


ядуусыг мөнгөөр, гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч, мөн бид улаан буудайн хаягдлыг зарахын тулд юм” гэдэг.


Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.


Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.


Гэм бурууг үйлдэгчидтэй хамт Хорон муу үйлсийг үйлдэхээр Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач. Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.


Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм. Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн, ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.


Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд тэдний замд эвдрэл, сүйрэл бий.


Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.


Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.


Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite