Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 32:13 - Ариун Библи 2004

13 Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг, баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Ард түмний минь нутаг, Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө, Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!

Gade chapit la Kopi




Исаиа 32:13
20 Referans Kwoze  

Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж, цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон.


Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу?


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.


Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.


Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Энэ бол ЭЗЭНд нэр, үл устах мөнхийн тэмдэг болно”.


Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.


Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite