1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна.
1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан Ноёд нь шударгаар захирна.
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.
«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.
Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. “Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм.
Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.
Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.
Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.
шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж, дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно.
Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.
Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг. Та тэгш ёсыг батжуулсан. Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.
Миний зүрхэнд сайн үг бялхам байна. Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.
Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.
«Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.