Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 30:16 - Ариун Библи 2004

16 “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 30:16
20 Referans Kwoze  

Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ. Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч, туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ.


Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.


Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй. Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм. Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөд Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь. Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно. Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.


Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа. Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.


Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.


Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм. Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!


Тэрээр морины хүч чадалд бахддаггүй. Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.


Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.


Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.


Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.


Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.


Хүч нь агуу учир чи түүнд найдаж, өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite