Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 3:7 - Ариун Библи 2004

7 тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн “Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй” гэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн “Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тиймээс намайг ард түмний удирдагчаар томилох ёсгүй” гэх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 3:7
10 Referans Kwoze  

Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.


Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!


Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Өөрийн амьд буйгаар тангараглая.


Абрам Содомын хаанд —Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд


Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж, бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite