Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 29:2 - Ариун Библи 2004

2 Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно. Миний хувьд чи Ариел шиг байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Би Ариелийг шахамдуулахад Чи халаглал, харууслын хот болно. Надад тэрээр Ариел шиг байна.

Gade chapit la Kopi




Исаиа 29:2
19 Referans Kwoze  

Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.


Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Эзэн дайсан мэт болж Израилийг залгижээ. Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж, Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.


Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.


Үдшийн цагт аллага хядлага болж, өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь, биднийг тоногчдын шавга байх болно.


Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.


Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite