Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 28:7 - Ариун Библи 2004

7 Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч, тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа. Тэд дарсанд самуурч, архинд алмайрч, үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.

Gade chapit la Kopi




Исаиа 28:7
33 Referans Kwoze  

Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.


Хэрэв гүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ.


Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.


Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж, «Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол, тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.


Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.


Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд Тэдний оюун ухаан нь самуурсан.


Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг.


Тахилч нарын хэн нь ч дотоод хашаанд орох үед дарс ууж болохгүй.


Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.


Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ. Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.


“Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.


Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ.


Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.


та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.


Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!


Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!


Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм.


Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг. Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.


Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!


Чиний анхны эцэг нүгэл үйлдэж, чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.


Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.


Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан, хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.


Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!


Swiv nou:

Piblisite


Piblisite