Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 28:22 - Ариун Библи 2004

22 Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл та нарын гинж чангарна. Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийг түмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл гинж чинь чангарна. Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.

Gade chapit la Kopi




Исаиа 28:22
28 Referans Kwoze  

Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.


Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж —


Миний гэм буруу буулга болжээ. Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо. Тэд хүзүүн дээр минь иржээ. Тэрээр хүчийг минь доройтуулав. Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.


Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.


Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.


Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.


Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.


Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан.


Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв.


Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.


Чих тавин миний дууг чагнаач. Сонс, миний үгийг чагнаач.


Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн, Тэр түүнийг чинь эцэс болгоно. Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй.


Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.


Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.


Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.


Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite