Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 27:10 - Ариун Библи 2004

10 Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.

Gade chapit la Kopi




Исаиа 27:10
24 Referans Kwoze  

Ароерын хотууд нь мартагдаж, мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно. Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд их хоосрол болно.


Тиймийн тул Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна.


Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.


Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна. Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ. Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.


Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо. Иерусалим эзгүйрлээ.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.


Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно.


Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,


Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.


Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан. Тэд хаанаас ирсэн бэ?» гэж хэлнэ”.


ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.


Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.


Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Swiv nou:

Piblisite


Piblisite