Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:21 - Ариун Библи 2004

21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 26:21
28 Referans Kwoze  

Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.


Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.


Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү?


Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.


Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.


Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж, газар дэлхий түүний эсрэг босох болно.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд “Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.


Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.


«Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн. Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө. Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.


Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.


Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite