Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:2 - Ариун Библи 2004

2 Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул!

Gade chapit la Kopi




Исаиа 26:2
25 Referans Kwoze  

Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.


Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм. Зөв шударга хүн түүгээр орох болно.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч хаад нь цувааг хөтөлж ирнэ.


Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун.


Үндэстнүүд чиний үнэн зөвийг, бүх хаад чиний алдрыг үзнэ. ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.


Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.


Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.


Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй.


Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясгаж, Таны өвөөр бахархахын тулд юм.


Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.


Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотуудын оршин суугчид ирнэ.


Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.


Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.


Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.


Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.


Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч. Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.


ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт, аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite