Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 25:3 - Ариун Библи 2004

3 Ийм учраас хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас айна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Ийм учраас хүчирхэг ард түмэн Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас эмээнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 25:3
16 Referans Kwoze  

Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөн, Майхан Баярыг тэмдэглэнэ.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв”.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.


Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж, үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite