Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 24:2 - Ариун Библи 2004

2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 24:2
26 Referans Kwoze  

Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно. Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно.


Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.


Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.


Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.


Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв.


Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.


Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.


Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч, тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа. Тэд дарсанд самуурч, архинд алмайрч, үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.


Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм. Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.


ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино. Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite