Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 22:5 - Ариун Библи 2004

5 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий. Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд Түйвээний нэг өдөр бий тул хэрэм нурж, Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 22:5
22 Referans Kwoze  

Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.


Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал, хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм. Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно. Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.


Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг. Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ. Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй. Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж, Газартай нь тэгшлэв. Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.


Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


Иудейд байгсад нь уул уруу зугтааг.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.


Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Дэлхийн оршин суугчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд уулс дээр баяр хөөрийн уухай бус, хөл үймээн болж байна.


Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр,


Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв. Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөд Тэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм. Тэд хамтдаа сульдан доройтов.


Swiv nou:

Piblisite


Piblisite