Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 22:14 - Ариун Библи 2004

14 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд “Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Гэвч түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд “Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй” гэж түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.

Gade chapit la Kopi




Исаиа 22:14
17 Referans Kwoze  

Чиний бохир заваан нь завхай юм. Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөд Би чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй.


Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


та нарт шийтгэл байх болно. Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч, гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.


Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН Самуелд нэгэн зүйлийг илчилж, —


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.


Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.


Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно.


Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.


ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite