Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 22:10 - Ариун Библи 2004

10 Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж, хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Та нар бас Иерусалимын байшинг тоолж, Хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураана.

Gade chapit la Kopi




Исаиа 22:10
7 Referans Kwoze  

Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн. Та нар доод цөөрмийн усыг хураав.


Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан, үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран, чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ.


ЭЗЭН Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,


Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite