Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 21:17 - Ариун Библи 2004

17 Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”

Gade chapit la Kopi




Исаиа 21:17
12 Referans Kwoze  

Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.


Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Миний үгс та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж Цөөрч, доройтсон үед


Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.


ЭЗЭНий номноос олоод уншигтун. Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.


Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана.


Swiv nou:

Piblisite


Piblisite