Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 21:10 - Ариун Библи 2004

10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Үтрэм дээр цохигдсон ард түмэн минь! Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 21:10
13 Referans Kwoze  

Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм. Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ” хэмээв.


Сионы охин оо, босож, талхлагтун. Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно. Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж, тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд, эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.


Тэр хүн надад —Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.


Талх барихын тулд үр тариаг буталж үйрүүлэх хэрэгтэй, тиймээс тэр нь түүнийг үргэлжид үл цохих бөгөөд тэрэгний дугуй үл эвдрэн, өөрийн морьтой хүмүүсээр бутаргахгүй.


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite