Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 20:4 - Ариун Библи 2004

4 үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна.

Gade chapit la Kopi




Исаиа 20:4
18 Referans Kwoze  

Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.


Шафирын оршин суугч аа, ичгүүрт нүцгэн биеэр өөрсдийнхөө замаар яв. Заананы оршин суугч гарч ирдэггүй. Бет-езел гашуудаж “Тэр чамаас хамгаалалтыг чинь авах болно” гэдэг.


Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.


Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна”.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.


Ийнхүү Ханун Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг нь ташаа хүртэл нь цуулан, буцааж явуулав.


Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа тайлан, нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.


Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.


“Израилийн хөвгүүд ээ, та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, филистчүүдийг Кафтораас, арамейчуудыг Кирээс авчраагүй юу?


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.


Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй. Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг, нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.


Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ. Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч, туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite