Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 19:4 - Ариун Библи 2004

4 Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 19:4
9 Referans Kwoze  

үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.


Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно.


Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


Та намайг дайсны гарт тушаасангүй. Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.


Давид Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Учир нь Давид давхар хаалга, цуургатай хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ хэмээн өгүүлэв.


Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно. Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно. ЭЗЭН Би айлдсан юм».


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


ЭЗЭН —Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан нь Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлэгдэл болж,


Swiv nou:

Piblisite


Piblisite