Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 18:4 - Ариун Библи 2004

4 Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Иймээс “Би орших газраасаа Гэрэл доторх гялалзсан халуун мэт, Ургац хураах үеийн аагим халуун шиг Шүүдрийн үүл мэт Тайван харж байх болно гэж ЭЗЭН надад айлдав.

Gade chapit la Kopi




Исаиа 18:4
17 Referans Kwoze  

Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно. Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.


Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.


Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.


Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.


Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж, туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг гаргана.


Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.


Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.


Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч.


Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite