Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 18:1 - Ариун Библи 2004

1 Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Хөөрхий еэ, Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа.

Gade chapit la Kopi




Исаиа 18:1
18 Referans Kwoze  

Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.


Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд —Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж, —


“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.


Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.


Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна».


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.


Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм. Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.


Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач. Села


Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би Сүйрлийг өнгөртөл хоргодно.


Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.


Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,


ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ гэв.


Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж, —


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.


Swiv nou:

Piblisite


Piblisite