Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 17:6 - Ариун Библи 2004

6 Чидун жимсний модыг цохиход, хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун, дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

Gade chapit la Kopi




Исаиа 17:6
16 Referans Kwoze  

Тэгээд энэ нь чидун модод найгах шиг, усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


“Хэрэв хулгайч нар чам уруу ирж, шөнөөр дээрэмчид орвол чи яаж сүйрсэн байх бол доо! Тэд хангалттай болтлоо хулгайлахгүй гэж үү? Хэрэв усан үзмийг хураагчид чам уруу ирвэл тэд үлдэгдлийг нь үлдээхгүй гэж үү?


Харин Гидеон тэдэнд —Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?


Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.


Би гаслантай яа! Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм. Идчихээр усан үзмийн багц алга. Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.


Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана.


Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч тэдний дундах үлдэгсэд л эргэнэ. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.


Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.


Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite