Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 17:3 - Ариун Библи 2004

3 Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл, Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй. Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж, Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.

Gade chapit la Kopi




Исаиа 17:3
27 Referans Kwoze  

Ефраимын хувьд гэвэл, тэдний яруу алдар нь шувуу мэт нисэн одох болж, Төрөлт ч үгүй, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!


Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.


Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)


Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд, «Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая», мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд, тэд унаад дахин өндийхгүй”.


танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Израиль нь залгигдлаа. Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад —Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй.


ЭЗЭН Хосеад хандан —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.


Тэр өдөр, Иаковын алдар ч буурч, түүний тарган бие туранхай болно.


Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.


Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү?


Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.


Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite