Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 17:13 - Ариун Библи 2004

13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.

Gade chapit la Kopi




Исаиа 17:13
33 Referans Kwoze  

Та үндэстнүүдийг зэмлэж, Та хорон муу хүмүүсийг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.


Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.


Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?


Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж, үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Тэгэхээр тэд өглөөний манан шиг, удахгүй алга болдог шүүдэр шиг, үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.


Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.


Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.


Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй, Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.


“Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.


Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.


Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.


Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн, өргөн уудам улс уруу шиднэ. Чи тэнд үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».


Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.


Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог. Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.


Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд, үндэс нь газарт үндэслэмэгц, Тэр тэдэн уруу үлээдэг. Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.


Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.


Зарлиг нь хэрэгжихээс өмнө, (Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.) ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.


Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.


Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин, сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд Түүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite