Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 16:4 - Ариун Библи 2004

4 Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч. Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч”. Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, түрэмгийлэгчид газраас алга болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Моабын цөлөгдөгсдийг өөр дээрээ байлгаач! Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч!” Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, Түрэмгийлэгчид газраас алга болно.

Gade chapit la Kopi




Исаиа 16:4
22 Referans Kwoze  

чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. “Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв.


Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?


Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.


Сүмийн гадна байгаа хашааг нь орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.


Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй. ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо.


Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотын чинь дотор суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл.


Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.


Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй.


Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?


Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Тэдний оргодлуудыг цавчих гэж замын уулзвар дээр бүү зогс. Тэдний гамшгийн өдөрт амьд үлдэгсдийг нь бүү баривчил.


Swiv nou:

Piblisite


Piblisite