Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 14:9 - Ариун Библи 2004

9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Доор Үхэгсдийн орон Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг, Газрын бүх л дээдсийг сэрээн Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно.

Gade chapit la Kopi




Исаиа 14:9
5 Referans Kwoze  

Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.


Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite