Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 14:25 - Ариун Библи 2004

25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна.

Gade chapit la Kopi




Исаиа 14:25
19 Referans Kwoze  

Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.


Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч, дөнгөнүүдийг чинь таслах болно”.


ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ.


Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.


Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.


Тэд Ассирийн газар нутгийг илдээр, Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно. Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг түүнээс аврах болно.


ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.


Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.


Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно. Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд, манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэд бид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.


Тэр зовлонгийн тэнгисийг туулан, далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салан одно.


Swiv nou:

Piblisite


Piblisite