Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 14:19 - Ариун Библи 2004

19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, Хөлд гишгэгдэх хүүр мэт, Илдэнд цоо хатгуулж, Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил Булшнаасаа хаягдав.

Gade chapit la Kopi




Исаиа 14:19
17 Referans Kwoze  

Гедалиагаас болж өөрийн цохисон хүмүүсийн бүх хүүрүүдийг Ишмаел хаясан нөөцлүүрийн хувьд, энэ нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдсан хүмүүсээр дүүргэв.


Гэтэл тэднийг хотод орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг хядаж, нөөцлүүр уруу хаяв.


Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.


Тэрээр чирэгдэн, Иерусалимын дааман хаалганаас цааш шидэгдэн илжигний оршуулгаар оршуулагдана.


“Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй.


Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.


Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас хүүрийг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэж хэлэв.


Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.


Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.


Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив.


Тэд халдеичуудын нутагт алагдаж, гудамжнуудад нь цоо хатгуулж унана” хэмээв.


Дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан толгойнх нь дор илднүүдээ дэрлэж, хөвч хөндүүлээгүй унасан баатруудын дэргэд ч тэд хэвтээгүй юм. Харин хэдийгээр нэгэн цагт эдгээр баатруудын аймшиг нь амьдын газарт байсан ч, тэдний хууль бус явдлын шийтгэл нь тэдний ясан дээр тавигдсан буй.


Swiv nou:

Piblisite


Piblisite