Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 13:6
39 Referans Kwoze  

Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.


Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн, Тэр Өөрийн зочдоо ариусгасан.


ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ? Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.


Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.


Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө. Түүний хуаран нь үнэхээр нүсэр том. Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай. Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.


Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл.


Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.


ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна. ЭЗЭНий өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.


Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.


Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө, усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун. Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.


Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун. Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан.


Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.


“Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч, та нар шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.


Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.


Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ. Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.


мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан,


Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.


Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.


Түүний утга нь гэвэл: “Мене” гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.


Үзэгтүн, та нараас авагдсан олз нь та нарын дунд хуваагдсан байх тэр өдөр ЭЗЭНд ирж байна.


Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөд Миний золилтын жил ирсэн бөлгөө.


Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite