Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:4 - Ариун Библи 2004

4 Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан. Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Олон хүний хөл үймээн мэт Уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан, Хамтдаа цугларсан үндэстнүүд, Хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан! Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг Цуглуулж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 13:4
23 Referans Kwoze  

Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.


“Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.


Тэр өдөр далайн түрхрэлт мэт тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй, уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.


Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.


Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун. Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна. Түүний мутар халдеичуудын эсрэг байна.


«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


(Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.


Swiv nou:

Piblisite


Piblisite