Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:21 - Ариун Библи 2004

21 Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, Байшингууд нь шар шувуугаар дүүрч, Тэнд тэмээн хяруул амьдарч, Годрон буг тэнд бүжнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 13:21
10 Referans Kwoze  

Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.


Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.


Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.


Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.


Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой. Би хөл нүцгэн, шалдан явах ёстой. Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.


Ниневегийн төвд хонин сүргүүд, төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.


тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite