Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:20 - Ариун Библи 2004

20 Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж, Үеэс үед үл амьдарна. Арабууд тэнд майхнаа эс барина, Хоньчид сүргээ үл хотлуулна.

Gade chapit la Kopi




Исаиа 13:20
20 Referans Kwoze  

Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


«Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.


Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.


Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.


Мератаимын нутгийн эсрэг, түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв. Тэднийг алж, бүр мөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.


ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй, харин тэрээр бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч. Сүргээ чи хаана бэлчээж, жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ? Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ? —


Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.


“Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв.


Үзэгтүн, тэр шөнө үргүй болог. Тэр шөнө баярын уухай бүү хадаг.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite