Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:19 - Ариун Библи 2004

19 Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Хаанчлалуудын чимэг, Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.

Gade chapit la Kopi




Исаиа 13:19
23 Referans Kwoze  

Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.


“Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, та нар дөлнөөс шүүрэгдсэн цуцал шиг байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо! Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо!


Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шиг тэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Исаиа «Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.


Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.


Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан —Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ.


Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.


Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.


Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”. Нэг нь “Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.


“Халдеичуудын охин, дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.


Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун. Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна. Түүний мутар халдеичуудын эсрэг байна.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй. Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, ямар ч зүйл тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite