Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 11:15 - Ариун Библи 2004

15 ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.

Gade chapit la Kopi




Исаиа 11:15
19 Referans Kwoze  

Тэр зовлонгийн тэнгисийг туулан, далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салан одно.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ.


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно. Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно. ЭЗЭН Би айлдсан юм».


Тиймээс харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно.


Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.


Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.


Тэнгис дундуур зам, хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.


Би тэнгисийн усанд хандан «Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ» гэж айлдсан.


ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ? Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,


Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite