Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:4 - Ариун Библи 2004

4 Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.

Gade chapit la Kopi




Исаиа 10:4
19 Referans Kwoze  

Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.


Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!


Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив.


Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.


Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.


Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.


Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үхэх нь үхэл уруу, илдэнд унах нь илд уруу, өлсөж үхэх нь өлсгөлөн уруу, олзлогдох нь олзлогдол уруу яв» хэмээв” гэж хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite