Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:33 - Ариун Библи 2004

33 Харагтун, түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, ихэмсэг хүмүүс басамжлагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн Аюумшигт хүчээр модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, Ихэмсэг хүмүүс басамжлагдана.

Gade chapit la Kopi




Исаиа 10:33
17 Referans Kwoze  

Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан. Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөд тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан. Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.


Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.


Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.


Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина. Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.


Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөд тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд бүрэн хүчтэй, олон боловч, тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.


Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч, үзмийн жимс боловсроход, Тэр нахиаг хутгаар тайрч, сэрийсэн мөчрүүдийг тараана.


Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,


Swiv nou:

Piblisite


Piblisite