Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:32 - Ариун Библи 2004

32 Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 Тэр өнөөдөр Нобт буудаллан Сион охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 10:32
21 Referans Kwoze  

Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Тэр тахилч нарын хот Нобыг, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд, мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.


Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.


Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!


ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.


Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав. —Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.


Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.


Мөн Анатот, Ноб, Ананиа,


Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.


Мадмена зугтаж, Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.


Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулагтун.


Давид тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.


Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ.


Сеннахериб ирснийг, мөн Иерусалимд дайтахаар төлөвлөж байгааг нь Хезекиа хараад,


Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна. Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.


Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно. Миний хувьд чи Ариел шиг байна.


Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite